Энэтхэгт 28 монгол эмэгтэй сэргээгдэх эрчим хүчний сургалтад суув
Чихэнд чимэгтэй
2023-01-31
Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Д.Ганболд нэгдүгээр сарын 28-нд тус улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яамны харьяа Нарны эрчим хүчний үндэсний хүрээлэнд сургалтад суусан монгол төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа. Тус улсад гурван сарын хугацаанд 28 эмэгтэй сэргээгдэх эрчим хүчний сургалтад суусан юм. Элчин сайд Д.Ганболд мөн тус хүрээлэнгийн ерөнхий захирал Л.Бохратай уулзаж, сургалтыг цаашид үргэлжлүүлэх, илүү үр дүнтэй болгох талаар санал солилцсон байна. Монгол эмэгтэйчүүд Энэтхэгийн ITEC хөтөлбөрт хамрагдахаар 11 дүгээр сарын 9-нд тус улсад очиж байсан юм. Энэ хөтөлбөр нь 1964 оноос эхтэй бөгөөд өнгөрсөн хугацаанд 160 гаруй орны 200 мянга гаруй албаны хүнийг сургажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.