Хавайд өссөн АНУ-ын Элчин сайд Хавайд сурч буй монгол оюутнуудтай уулзлаа
Чихэнд чимэгтэй
2023-01-31
АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган өнгөрсөн долоо хоногт Хавай арлын Бригэм Янгийн их сургуульд сурч буй монгол оюутнуудтай уулзжээ. Тус сургуулийн сайтад нийтэлснийг үзвэл Р.Буанган юуны түрүүнд сургуулийн удирдлагуудтай танилцсан бөгөөд сургуулийн ерөнхийлөгч Жон Куавэ тус сургуулийг Монголын 500 гаруй оюутан бакалаврын зэрэгтэй төгссөнийг түүнд дуулгажээ. Элчин сайд түүнчлэн Монгол оюутнуудын холбооныхонтой уулзаж өөрийн амьдралын түүх, туршлага, янз бүрийн соёл, амьдралын хэв маягийг үзэж дэлхий дахиныг харах өнцөг нь яаж өргөжсөн тухай ярьжээ. Улмаар хэлэлцүүлэг эхлэхэд монгол оюутнууд улсынхаа эдийн засаг, ардчиллыг бэхжүүлэх тухай түүнээс асуусан байна. Хариуд нь Р.Буанган эх орныхоо түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд илүү сайн танилцуулах хэрэгтэй гэжээ. Филиппин гаралтай Р.Буанган Калифорни мужийн Сан-Диего хотод төрсөн боловч бага насных нь ихэнх Хавай арлын Вайпаху хотод өнгөрсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.