images

Виртуал цагаан сар болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-31


    “GUYUK Metaverse” мэдээллийн технологийн компаниас ирэх сарын 13-нд Цагаан сарын үйл ажиллагааг виртуалаар хийхээр болжээ. Энэ нь виртуал хэлбэрээр хүссэн хүнтэйгээ золголт хийх, уламжлалт тоглоом наадгай тоглох, гэр музейгээр зочилж ёс заншлаа судлах боломжтой гэсэн үг бөгөөд гурван өдрийн турш үргэлжлэх аж. Мөн шагай няслах уралдаан, дөрвөн бэрх буулгах тоглоомоор өрсөлдүүлэхээс гадна Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээлүүдийг 3D виртуал хэлбэрээр үзүүлэх, уламжлалт гэр музейгээр аялуулахалтан ургийн 37 хааны бүтэн биеийн хөрөг зургийн үзэсгэлэнг дэлгэх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.