Кувейт улсад Монголын өдөрлөг болно
Чихэнд чимэгтэй
2023-01-31
Монгол улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яамнаас ирэх гуравдугаар сарын 8-9-нд “Монголын өдөр” өдөрлөг хийж өв соёлоо сурталчлахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Элчин сайд П.Сэргэлэн тус улсын Мэдээллийн яамны Аялал жуулчлалын асуудал хариуцсан дэд сайд Сауд Аль-Халдитай өчигдөр уулзлаа. Улмаар энэ жилийг "Монголд зочлох жил" болгосон тул “Монголын өдөр”-т тус улсын аялал жуулчлалын салбарынхныг оролцуулахыг хүсжээ. Энэ саналыг С.Аль-Халди зөвшөөрч, Кувейтийн аялал жуулчлал, аяллын агентлагуудын холбоогоор дамжуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг бизнес форумд оролцуулахаа хэллээ. Мөн зундаа Кувейтийн жуулчдыг Монголд, өвөлдөө Монголын жуулчдыг Кувейтэд аялуулах талаар ярилцжээ. Иймд хоёр улсын аялал жуулчлалын талаар Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулах хэрэгтэй хэмээн санал нэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.