АШУҮИС: Нярайг бүрэн оношлох төвийг нээв
Чихэнд чимэгтэй
2023-02-01
Нярайн бүрэн оношилгооны төвийг АШУҮИС-ийн төв эмнэлэгт нээлээ. Тус төвийн нээлт нэгдүгээр сарын 30-ны өдөр болж, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар оролцжээ. Тус оношилгооны төв нь шинээр мэндэлсэн нярай бүрийг 100 хувь скрининг шинжилгээнд хамруулах хүчин чадалтай бөгөөд таваас долоон төрлийн эмгэгийг илрүүлэх боломжтой аж. Олон улсын жишгийн дагуу уг оношилгоо үйлчилгээг нярайд хийснээр 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж чадна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.