images

Монгол хүүхдүүд хятад үе тэнгийнхэндээ үндэсний соёлоо танилцуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-01


     Манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам БНХАУ-ын Боловсролын яамны дэргэдэх Гадаадын хүмүүнлэг солилцооны төвтэй хамтран Монгол, Хятадын хүүхэд залуучуудын соёлын хамтарсан арга хэмжээг өнгөрсөн сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Бээжин хотод амьдарч буй Монголын 32 хүүхэд, Хятадын Гуанши мужийн Наньнин хотын бага сургуулийн мөн 32 хүүхэд оролцжээ. Монгол хүүхдүүд арга хэмжээнд зориулан өөрийн орны соёл, үндэсний хувцасны тухай танилцуулж биелгээ бүжиг болон төгөлдөр хуурын тоглолтоор, зочлон ирсэн хятад хүүхдүүдэд мэндчилгээ дэвшүүлсэн бол хятад хүүхдүүд хятад ший жүжиг, Гуандун дуурь, хоор дуу дуулж сонирхуулахын зэрэгцээ жуан үндэстний уламжлалт хувцсыг танилцуулсан байна. Сонирхуулахад, 2023 оны намар Хятадын Ханжөү хотноо зохион байгуулагдах Азийн тоглолтын сүлд дууг монгол, хятад хүүхдүүд хамтдаа дуулж, тэмцээнд оролцоно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.