НҮБ Монголын малчдад туслахад 223 мянган доллар зарцуулна
Чихэнд чимэгтэй
2023-02-01
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зуданд нэрвэгдэж болзошгүй сумдын малчдад тусламж үзүүлэхээр болжээ. Ингэхдээ газар нутаг, бэлчээр ус, малчдын хүнс тэжээлийн хангалт нөхцөл байдлыг харгалзан 11 аймгийн 51 сумын 510 малчин өрхөд тус бүр 350-750 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ дэмжлэгээр малчид 40-80 боодол өвс, 7-20 шуудай хивэг болон эрдэс витамины бэлдмэл худалдан авах боломжтой. Энэ үйл ажиллагаанд зориулж 223 мянган ам.долларын санхүүжилтийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сангаас гаргаж байгаа бөгөөд тусламжийн төсөл зургаан сарын турш үргэлжлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.