images

Монгол улсын начин Ж.Оргилболдод хоёр өрөө байр бэлэглэлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     Улсын начин Ж.Оргилболдын нэрэмжит насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт боллоо. Уг тэмцээний үеэр Булган аймгийн Засаг даргын тамгын газар, “Булган хангайн хөгжлийн төлөө" сангаас Ж.Оргилболдод монгол бөх болон самбо бөхийн хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж хоёр өрөө байр бэлэглэлээ. Анх 33 жилийн өмнө Булган аймаг насанд хүрэгчдийн самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. Ж.Оргилболд нь 1990 оны самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга, дэлхийн цомын хошой мөнгөн медальт, Монгол улсын гурван удаагийн аварга тамирчин юм. Одоо тэрбээр Булган аймагтаа ээжийн хамт амьдарч байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.