images

Дотоодоосоо хүнсээ хангаж, экспортлогч орон болоход салбарын эрдэмтэдтэй хамтарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл бүрэлдэхүүнээ шинэчилж, эхний хуралдаанаа хийлээ. Хурлаар энэ онд хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөө болон шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцжээ. Тус зөвлөл нь газар тариалан, боловсрол, технологи, хүнс, ургамал хамгаалал, мал эмнэлэг, мал аж ахуй, биотехнологи, эдийн засаг, бизнесийн салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл энэхүү зорилтыг эрчимтэй хэрэгжүүлэхэд зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог илүүтэй  хангах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.