images

Социализмын үеийн Монголын бурхны шашны түүхийг өгүүлсэн ном анх удаа гарав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн гаргасан "БНМАУ: Социализм ба Буддизм (1944-1992), "БНМАУ: Социализм ба бурхны шашин (аман түүх)" номын нээлт боллоо. Тус номын нээлтэд очсон эрдэмтэд уг хоёр бүтээлийг “20 дугаар зууны түүхийн судалгааг бүрэн бүтэн болгоход томоохон орон зайг нөхсөн байна” хэмээн сайшаажээ. Мөн БНМАУ: Социализм ба буддизм (1944-1992) ном нь социализмын үеийн Монголын шашны түүхээр гарч байгаа анхны судалгааны бүтээл болов. Нийт гурван бүлэг, 13 зүйлтэй энэ нэгэн сэдэвт бүтээлд бурхны шашин, марксист-ленинист үзэл суртал хэрхэн зэрэгцэн оршиж байсныг өгүүлэх юм. Харин “Бүгд Найрамдах Монгол Ард Улс: Социализм ба бурхны шашин (аман түүх) бүтээлийг нь аман түүх өгүүлэгчидтэй биечлэн уулзаж бичжээ. БШУЯ-ны захиалгаар уг хоёр номыг бичихийн тулд гурван жилийн турш судалгаа хийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.