images

Он гарснаас хойш манай улсад БНСУ-ын 2167 жуулчин иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     Манай улсын Засгийн газраас энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа билээ. Энэ ажлын хүрээнд манай улсад Солонгос улсаас жуулчин хүлээн авдаг 38 аяллын компанийн төлөөллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар хүлээн авч уулзжээ. Уулзалтаар тус улсаас Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах, БОАЖЯ болон нийслэлээс ямар зохицуулалт хэрэгтэй байгаа талаар мэдээлэл солилцсон байна. Жуулчид Монголд ирэхдээ “Солонгос жуулчин говь, Хөвсгөл ба хангай, “Хотын аялал” гэсэн гурван маршрутаар богино хугацааны аяллыг сонгодог талаар жуулчны компанийн төлөөллүүд хэлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд нэг тур компани БНСУ-аас 400 багийн 1800 жуулчин хүлээн авч, нэг сая долларын орлого оруулсан ба цаашид энэ тоог нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. Ингэхдээ буудаллах газрын тоог нэмэх, модон жорлонгоос бүрэн татгалзах хэрэгтэйг зөвлөжээ. Он гарснаас хойш БНСУ-аас манай улсад 2167 жуулчин ирсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.