images

Өмнөд Суданд буй Монголын энхийг сахиулагчид орон нутгийн иргэдэд тусалжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-02


     НҮБ-ын энхийг сахиулах UNMISS ажиллагааны хүрээнд Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй ахлах ахлагч Б.Баасан-Очироор ахлуулсан бүлэг нэгдүгээр сарын 20-нд дотоодын дүрвэгсдийн хуаранд эргүүл хийх үедээ орон нутгийн жирэмсэн эмэгтэйн бие муудсаныг “Хил хязгааргүй эмч нарын эмнэлэг”-т шуурхай хүргэн, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэсэн тухай МОНЦАМЭ агентлаг мэдээлэв. Мөн нэгдүгээр сарын 26-нд ахлах ахлагч М.Сайнбаяраар ахлуулсан эргүүлийн бүлэг үүрэг гүйцэтгэх үедээ орон нутгийн гурван иргэнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Монгол улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн бүрэлдэхүүн тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд НҮБ-ын баазын харуул хамгаалалт, үер усны нөхцөл байдлаас шалтгаалан дүрвэгсдийн хуаран, НҮБ-ын ажилчдын байрлаж буй хэсгийн дундах зэвсэггүй бүсэд явган болон хуягт тээвэрлэгчтэй эргүүл хийж, иргэдийг үерийн усанд унах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, болзошгүй түрэмгийлэл, халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлдэг. Манай улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос оролцсон билээ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 21 мянга орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсний мянга орчим нь эмэгтэй алба хаагчид байв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.