Парис их дуулгад манай 21 жүдоч хүч үзнэ
Чихэнд чимэгтэй
2023-02-03
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг уламжлалт Парисын их дуулга тэмцээн энэ сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд болно. Уг тэмцээнийг “Парис-2024” зуны спортын наадмын өмнөх томоохон сорил гэж нэрлэдэг бөгөөд 85 орны 534 жүдоч өрсөлдөхөөр урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа аж. Мөн уламжлалын дагуу энэ удаад есөн жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид оролцох нэрээ өгчээ. Манай улсаас тус тэмцээнд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд тэргүүтэй 21 залуу тамирчдаас бүрдсэн баг оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.