НҮБ-ын “ESCAP” өндөр түвшний уулзалт манай улсад болно
Чихэнд чимэгтэй
2023-02-03
НҮБ-ын Ази Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комисс буюу “ESCAP”-ийн дээд хэмжээний чуулган ирэх сарын 2-нд манай улсад болно. Тус чуулган “Цэвэр агаар” нэртэйгээр Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм. Чуулганыг зохион байгуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтарч ажиллаж байгаа аж. Мөн чуулганыг угтаж "Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотолгоо, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 7-нд болохоор товлогдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.