Замын хөдөлгөөнд оролцож буй бүх автомашин цахим гэрчилгээтэй болно
Чихэнд чимэгтэй
2023-02-03
Ирэх сарын 1-нээс нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх автомашинд цахим гэрчилгээ олгох ажил өрнөх ажээ. Олгож дуусаад дөрөвдүгээр сарын 1-нээс нь хэрэглээнд нэвтрүүлэх гэнэ. Уг цахим гэрчилгээг хэрэглээнд нэвтрүүлснээр татвар болон даатгалын хувьд зөрчилтэй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох юм. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь хэвлэмэл код хэлбэртэй байх бөгөөд үүнийг жолооч нар салхины шилэндээ нааж явна. Ингэснээр уулзваруудад суурилуулсан ухаалаг төхөөрөмж тухайн автомашины төлбөр, тооцоо болон хөдөлгөөний бүртгэлийг хийх юм. Үүнтэй холбоотой Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Засгийн газрын өнгөрсөн оны есдүгээр сарын 28-ны хуралдаанаар уг цахим гэрчилгээнд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 2023 оны гуравдугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн танилцуулж байв. Түүнчлэн цахим гэрчилгээ олгох ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулж, 2023 оны нэгдүгээр улирлаас дагаж мөрдүүлэх, хэрвээ заасан хугацаанд цахим гэрчилгээнд хамрагдаагүй бол тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх ажлыг холбогдох сайд нарт үүрэг болгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.