Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих төсөл хэрэгжиж байна
Чихэнд чимэгтэй
2023-02-03
Европын Холбооны санхүүжилтээр өнгөрсөн оноос Улаанбаатар хотод хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг барих "Хог хаягдлын тогтвортой менежмент 3R4UB" төсөл хэрэгжиж байна. Төслийг гүйцэтгэхээр манай талаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Италиас тус улсын Хөгжлийн Инноваци, Үйлчилгээ Судлалын Хүрээлэн, орон нутгийн өмчит “Металиа” компани ажиллаж байгаа юм. Тэд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих, хог хаягдлыг ангилах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөний талаар сургалт зохион байгуулах зэрэг ажил хийж байна. Мөн манай улсын холбогдох төрийн албаныхан Италийн Кава ди Тирени хотод туршлага судлах сургалтад хамрагдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.