images

Монгол, Хятадын гадаад худалдааг 20 тэрбум долларт хүргэх тухай ярилцав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-03


     Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал хоёрдугаар сарын 1-нд  тус улсын төмөр замын газрын дарга Фэй Дунбинтэй уулзлаа. Тэд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хамтын ажиллагаа, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцжээЭнэ үеэр Т.Бадрал хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум долларт хүргэхэд төмөр замын ачаа тээвэр чухал үүрэгтэйг онцолж, төмөр замын боомт шинээр нээх шаардлагатайг хэлсэн байна. Улмаар хоёр талын төмөр замтай холбоотой  хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж шинэчлэх явцыг түргэтгэх, зарим боомтуудыг төмөр замаар холбоход анхаарахыг хүсжээ. Харин Фэй Дунбин дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.