images

Малын эмч нарт төгссөний дараах итгэмжлэл олгох сургалт орж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-03


     Малын эмч нарт итгэмжлэл олгохтой холбоотой эхний ээлжийн сургалт нэгдүгээр сарын 30-наас орж эхэлжээ. Сургалт өнөөдрөөр дуусаж байгаа бөгөөд Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран Дундговь, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 43 малын эмч мэргэжилтэнд сургалт орсон байна. Мөн сургалт энэ оны эхний хагас жилээр батлагдсан хөтөлбөрийн дагуу цаашид үе шаттайгаар үргэлжлэх юм. Үүнийг албан ёсоор "ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар батлагдсан малын эмч мэргэжлээр төгссөний дараах сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгохтой холбоотой журам"-ын хүрээнд хийж байгаа ажээ. Энэ оноос малын эмчийн итгэмжлэлийн сургалтууд Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын системээр зарлагдан малын эмч, мэргэжилтэн нарын төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын мэдээллийн санг үүсгэж байгаагаараа онцлог болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.