images

Монголын анхны пянзны аялгууг сонсгох тоглолт болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-03


     Төмөр замын чуулга, “Цагаан лавай” хамтлаг болон “World music gallery” хамтран “Монгол пянз-33” тоглолтыг энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тус тоглолтод 1933-1940 оны хооронд пянзанд бичигдсэн “Дөмөн”, “Гоолингоо”, “Аргагүй амраг”, “Сийлэн бөөр”, “Үхэрчин хүү”, “Баянмонгол”, “Монгол транс” зэрэг ардын дуунуудыг мэргэжлийн урлаг судлаачдын тайлбартай сонсгох аж. Тоглолтын үдэш тухайн үеийн пянзанд бичсэн дуу эгшгийг орчин цагийн уран бүтээлчид өнөө цагт амилуулж, дуулна. Мөн “Дэлхийн пянзны хөгжлийн түүх” үзэсгэлэнг дэлгэх аж. Монголчууд 1933 онд анхны пянзаа бичүүлснээс хойш өдгөө 90 жил болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.