Хамгийн олон сурагчаа оролцуулсан сургуулийн номын санд сая төгрөгийн ном бэлэглэх уралдаан эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-02-03
“Аз Хур” номын их дэлгүүрээс 15-18 насны ангилалд "Сургаалын зохиолоос суралцъя" улсын уралдааныг зарлажээ. Шалгаруулалт гурван үе шаттай явагдах бөгөөд нэгдүгээр шатанд “Эртний сургаалын зохиолууд” I, II дугаар ботиос нэг зохиолыг сонгон, эсээ бичүүлэх аж. Эхний шатны бүтээлийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 20-ныг хүртэл дэлгүүрийн цахим хаяг, шуудангаар болон биечлэн аль ч хэлбэрээр хүргүүлэх боломжтой гэнэ. Харин хоёрдугаар шатанд 50 хүүхдийг шалгаруулж, оролцогчид тус сэдвээр илтгэл тавина. Оролцогч бүрд “Эртний сургаалын зохиолууд” номд багтсан зохиолуудыг заавал уншсан байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд шилдэг илтгэгч хүүхдүүдийг сүүлийн шатанд реалити шоунд оролцуулж, МҮОНТ-ээр цуврал нэвтрүүлгээр гаргахаар болжээ. Уралдаанд хамгийн олон сурагчаа оролцуулсан нэг багшийг 500 мянган төгрөгийн үнэ бүхий номоор урамшуулах бол хамгийн олон сурагч уралдаанд оролцуулсан нэг сургуулийн номын санд нэг сая төгрөгийн үнэ бүхий номын баяжуулалт хийнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.