Монголын баг хасагдах шатны тоглолтод Оросын багийг хожлоо
Чихэнд чимэгтэй
2023-02-06
Польш улсад энэ сарын 1-12-ны хооронд болж буй "Counter-Strike: Global Offensive" (CS:GO) тэмцээнд Монголын “IHC Esports” баг оролцож буй. Тэд урьдчилсан шатанд Оросын “Cloud9” багт хожигдсон ч дараагийн тоглолтуудад Бразилийн шилдэг “FURIA”, “paiN Gaming”-ийг ялж үндсэн шатанд шалгарав. Улмаар өчигдөр үндсэн хэсгийн эхний тоглолтоо Америкийн “Team Liquid”-тай хийж хожигдлоо. Үргэлжлүүлэн дараагийн шатанд шалгарах эсэхийг шийдэх тоглолтыг мөн л Оросын “Cloud9” багтай хийсэн юм. Хасагдах шатны энэ тоглолтод Монголын баг 2:0 онооны харьцаатай илт илүүрхэж Оросын баг гэртээ харилаа. Ингэснээр манай баг өнөөдөр Америкийн “Faze clan” багтай тоглохоор болов. Энэ тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдөж буй бөгөөд шагналын сан нь 1 сая доллар юм. Өнгөрсөн нэгдүгээр сард “IHC Esports” багийнхан Индонезид болсон “PUBG Mobile”-ын дэлхийн аваргын тусгай байрт орсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.