Эрээн боомтоор тээвэрлэсэн ачаа 90 хувиар өсчээ
Чихэнд чимэгтэй
2023-02-06
Өнгөрсөн сард Хятад-Монголын хамгийн том хуурай замын боомт болох Эрээний боомтын импорт, экспортын ачааны хэмжээ мэдэгдэхүйц өссөнийг Хятадын төмөр замын компаниуд олон нийтэд мэдээллээ. Хятадын төмөр замын "Хөххот" группийн мэдээлж буйгаар, нэгдүгээр сард тус боомтоор 1.42 сая тонн импорт, экспортын ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 90 гаруй хувь өссөн байна. Тус сард импортолсон ачаа 1.18 сая тонн, экспортолсон ачаа 238.600 тонныг давсан байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард уг боомт цар тахлын улмаас бараг зогсоод байсан юм. Энэ онд Хятадын төмөр замын "Хөххот" групп ачаа гаалийн бүрдүүлэлт, галт тэрэгний хяналт, дахин ачих зэрэг туслах үйлчилгээг сайжруулахын тулд олон арга хэмжээ аваад буй юм. Хойд Хятадын ӨМӨЗО-ны Эрээн боомт нь одоо Хятад-Европын 64 ачааны галт тэрэгний чиглэлд үйлчилж, дэлхийн 10 гаруй улсын хилийн 60 гаруй чиглэлийг холбодог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.