Монголд бөгжилсөн хээрийн галуу Энэтхэгт очжээ
Чихэнд чимэгтэй
2023-02-06
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Энэтхэгийн өмнөд нутгийн Тамил Наду мужийн Тирунелвели дүүрэгт судлаачид ногоон өнгийн хүзүүвчтэй хээрийн галууг олж илрүүлжээ. Улмаар галуунд суулгасан хүзүүвчний дугаараар хайлт хийхэд уг галууг 2014 оны долдугаар сарын 7-нд Монголд бөгжилсөн болохыг тогтоожээ. Мөн илүү тодорхой болгохын тулд Монголын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн ахмад шувуу судлаач Н.Цэвээнмядаг руу цахим шуудан илгээсэн байна. Уг шувууг өд нь цагаан, саарал өнгөтэй, толгой дээрээ хар өнгийн судалтай, улбар шар өнгийн хошуу болон хөлтэй гэдгээр нь хялбархан таньж болно. Хээрийн галуу 9000 метрийн өндөрт хөөрч, нэг өдөрт 1600 км туулах чадвартай. Мөн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн-Галуутайгаас Казахстан хүрч нутаглаж үрждэг, Гималайг давж Энэтхэг, Түвдэд өвөлжихөөс бусдаар зөвхөн манай бүс нутагт байдаг шувуу юм. Хад чулуутай эрэг асганд үүрээ засдаг, ихэвчлэн өвс, усны ургамалаар хооллодог бол зарим тохиолдолд шавжаар хооллодог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.