УДБЭТ “Хунт нуур” балетийг 32 хунтай тоглоно
Чихэнд чимэгтэй
2023-02-06
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр энэ онд П.Чайковскийн “Хунт нуур” балетийг 32 хунтай тоглохоо зарлалаа. Одоогоор хэн гоцлох болоод хэзээнээс хэдэн удаа тоглохоо зарлаагүй байна. Анх энэ балетыг 1975 оны зургадугаар сарын 28-нд удирдаач Ж.Чулуун, балетмейстер Б.Жамьяндагва нарын дэглэлтээр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тогложээ. Тухайн үед Одетта, Одиллиягийн буюу хар, цагаан хунг АЖ Ю.Оюун амилуулж байв. Харин Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, алиа салбадайн дүрийг О.Ганбаатар бүтээж байсан юм. Балетчин Ю.Оюуны дараа хар, цагаан хунгийн дүрийг Х.Гэрэлчимэг, Ч.Ганчимэг, Б.Саруул, О.Анужин, Р.Булган, М.Нандинцэцэг нар бүтээсэн билээ. Өнгөрсөн хугацаанд энэ балетийг Монголд 180 гаруй удаа тоглоод байна. Энэ балетийг Лондоны “Royal Albert Hall”-д 120 бүжигчин 60 хунтай тавьдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.