images

Эдийн засгийн салбар дахь Монгол-Америкийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-06


     1987 оны нэгдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож Монгол, АНУ найрамдалт харилцаатай болсны 35 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Америкт айлчиллаа. Тэрбээр Вашингтон хотод хоёрдугаар сарын 2-нд болсон Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV дүгээр зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас даргалж оролцсон юм. Энэ уулзалтад хоёр улсын 20 гаруй байгууллагын 50 гаруй төлөөлөл оролцжээ. Н.Анхбаяр уулзалтын дараа АНУ-ын Төрийн департаментын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан ТНБД-ын орлогч Х.Фернандестэй уулзжээ. Тэд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх төслүүдэд хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн АНУ-ын Экспорт, импорт банкны Удирдах зөвлөлийн дарга хатагтай Р.Ж.Люистэй уулзаж, хамтран ажиллах боломжтой салбарыг тодорхойлж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилт авах санамж бичиг байгуулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.