"Жангар" туулийг 1000 хүн нэгэн зэрэг хайлна
Чихэнд чимэгтэй
2023-02-06
Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас “Жангар” туулийг орчин цагт сэргээн хайлж туульч, өвлөн уламжлагчдыг дэмжих зорилгоор “Туульсийн хаан Жангар” арга хэмжээг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус тоглолт Говь-Алтай аймгийн төвд болох бөгөөд мянган хүн нэгэн зэрэг тууль хайлах гэнэ. Ингэхдээ тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн 850 сурагч, аймаг, сумдын 250 ардын авьяастнууд бүрэн эхээр нь хайлах бөгөөд 20 алтай ятга, 400 товшуур, 100 морин хуураас бүрдсэн туульчийн хөгжмийн чуулбар ая данг эгшиглүүлэх ажээ. Тус аймгийн Дэлгэр, Наран, Түмэн, Есөнбулаг сумаас "Жангар" туулийн дөрвөн эх гар бичмэл олдож байсан төдийгүй Алтайн нурууны 13 ноён оргилын нэг Бурхан буудай уул тус туульд дурдагддаг учраас олон зүйлээр туультай холбогддог байна. "Жангар" тууль нь монгол угсаатны зүй, зан заншил, аж ахуй, түүх, хэл уран зохиол, дууны аяз, улс төрийн бодлого зэрэг бүхий л салбарыг багтаан тусгаж, яруу найраг хэлбэрээр бичсэн соёл, аман зохиолын чухал өв юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.