images

Өвөр Монголд 200 тэмээ уралдав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-06


     ӨМӨЗО-ны Алшаа аймагт баяр наадмыг тохиолдуулан 200 тэмээний уралдаан болжээ. Тус уралдаан Алтан-Овоо аймгийн Гурвантулга тосгонд болж, Ганьсу мужийн Сүбэй, Өвөрмонголын Бугат, Ордос, Баяннуураас тэмээ сонирхогчид оролцсон байна. Уралдааны зохион байгуулагчид монгол тэмээ уралдуулах нь уламжлалт үзвэр, наадамд зайлшгүй байх ёстой спорт гэж үздэг хэмээн "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Тэмээний уралдаан нь 2008 онд үндэсний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн. Уг уралдааны зохион байгуулсан Алшаа аймаг нь эртнээс “Тэмээний хөндий” гэдгээрээ алдартай билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.