images

Холимог тулааны алдартай тамирчин ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-06


     Холимог тулааны хөнгөн жингийн дэлхийн таван удаагийн аварга Майки Мусумечи саяхан Монголд айлчилж, ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хэсэг хугацаанд хамт байжээ. Хэдхэн долоо хоногийн өмнө тэрбээр "Дарт Ригатони" дэлхийн аваргын төлөөх тулаанд Монголын самбо бөхийн тамирчин Г.Баяндүүрэнтэй таарч ялалт байгуулсан юм. М.Мусумечи уулзалтын талаар өөрийн Инстаграм хуудсандаа "Өнөөдөр би Монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзлаа. Түүнтэй уулзсан маань нэр төрийн хэрэг байв. Цаашид Монголд зочлохыг тэсэн ядан хүлээж байна” гэж нийтэлсэн байна. М.Мусумечи 1996 онд төрсөн, америк гаралтай, Бразилын жиү-жицүгийн тамирчин бөгөөд "One Championship”-тэй гэрээтэй, хар бүсийн эзэн тамирчин юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.