Архангай аймаг өвлийн хоёр хүлэмжтэй боллоо
Чихэнд чимэгтэй
2023-02-06
Архангай аймгийн “Нутаг хүнс трейд” компани 320 м/кв талбай бүхий хоёр өвлийн хүлэмжийг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Улмаар компани өөрөө хүлэмжийн үйл ажиллагааг хариуцаж, хоёр төрлийн салатны навч, юуцай, бууцай, өргөст хэмх тариалж эхэлсэн байна. Одоогоор ногооны төрлийг нэмэхгүйгээр ургалт, нийлүүлэлтийг тогтмол байлгахыг анхаарч байгаа ч зөвхөн нэг ресторанд ногоогоо нийлүүлж байгаа гэнэ. Цаашид аймгийн иргэдийг нарийн ногоогоор хангах, чанарын баталгаагүй импортын нарийн ногооноос татгалзах, өвлийн хүлэмжийг аймаг, орон нутагтаа хөгжүүлэх зорилт тавьснаа “Нутаг хүнс трейд” ХХК-ийн ерөнхий менежер Э.Анхбаяр МОНЦАМЭ агентлагт мэдээлсэн байна. Энэ хүлэмж жилийн дөрвөн улиралд хүнсний ногоо тариалах боломжтой, бүрэн автоматжсан бөгөөд зургаан хүнийг ажлын байраар хангажээ. Эднийх дээрх нэр төрлийн нарийн ногоог тариалахаас гадна хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэд, ААН-г нарийн ногооны үрсэлгээгээр дэмжих боломжтой аж.
Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.