images

Цагааннуур боомтоор 1.5 сая долларын үнэ бүхий ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-07


     Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын авто замын Цагааннуур боомтоор өнгөрсөн онд нийтдээ 1.5 сая долларын үнэ бүхий угаасан ноос болон ноосон бүтээгдэхүүн экспортод гаргажээ. Тус аймаг дахь гаалийн газраас МОНЦАМЭ агентлагт мэдээлснээр 75 тонн тэмээний угаасан ноос, 77.3 тонн хонины угаасан ноос экспортолсон байна. Мөн дотоодын үйлдвэрүүдийн 22 мянган хос бээлий, 1200 ширхэг ноосон малгай, 302 мянган хос ноосон, ноолууран оймс, 1350 ширхэг хүзүүний ноосон ороолт, 1065 ширхэг ноосон цамц зэргийг ОХУ, Казахстан болон Дундад Азийн бусад орнууд руу борлуулсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.