images

Манай улс Туркэд тусламж илгээхээр Элчин сайдын яаманд хүсэлт гаргалаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-07


Хүчтэй газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол учирсан Турк болон Сири улсад Монгол улсаас тусламж илгээх асуудлаар өнөөдөр Шадар сайд болон Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж шийдвэр гаргалаа. Тодруулбал, Монгол улсын Засгийн газраас Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг, хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээх саналтай байгаагаа Туркийн Элчин сайдын яаманд хүргүүлжээ. Мөн Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.