ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудтай уулзав
Чихэнд чимэгтэй
2023-02-07
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Вашингтон хотод ажиллах үеэрээ Цагаан ордон, Төрийн департаментын холбогдох албан тушаалтнууд, Худалдааны төлөөлөгчийн газар, Олон улсын хөгжлийн агентлаг, Экспорт, импорт банк, Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн удирдлагуудтай тус тус уулзалт хийжээ. Мөн тэрбээр хоёр орны IV дүгээр эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтад оролцож, эдийн засгийн харилцааны шинэ чиглэл, салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон байна. Уулзалтуудын үеэр хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд болон эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, тээвэр, цахим эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ойрын болон дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.