images

Монголын тамирчид Австрийн Венад тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-08


     Австрийн Вена хотод ирэх тавдугаар сарын 30-нд эхлэх 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчид оролцох эрхээ авчээ. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд нийт 40 баг таван өдрийн турш өрсөлдөх юм. Одоогоор тэмцээнд оролцох эхний 34 баг тодорсон бол үлдсэн зургаан багийг тавдугаар сард Израиль улсын Эйлат хотод болох тэмцээнээс шалгаруулна.  Уг тэмцээний ялагчид  "Парис-2024" Олимпын эрх олгох юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.