images

“The Hu” хамтлаг ирэх гуравдугаар сард виртуал тоглолт хийнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-08


      Хүннү рок урсгалыг үндэслэгч “The Hu” хамтлагийнхан ирэх гуравдугаар сард виртуал тоглолт хийхээр боллоо. Энэ нь метаверс орчинд тайз, дуучид зэрэг бүх зүйлсийг өөрсдийн хүссэнээрээ бүтээж, урьдчилсан бичсэн хөгжмийг явуулж хийдэг тоглолт юм. Үзэгчид тасалбарыг цахимаар захиалж нэвтрэх эрх авснаар тоглолтыг үзэж боломжтой болдог. Ийм тоглолтыг 2021 оны 11 дүгээр сарын 18-нд Жастин Бибэр хийж байсан юм. Мөн Кайли Жэннэрийн нөхөр реппер Травис Скоттын виртуал тоглолтыг 12 сая гаруй хүн үзэж байсан гэх зэргээр Аряна Гранд, BTS, "Twenty one pilots" Меган Ти Стэлион нарын олон алдартай хамтлаг, дуучид виртуал тоглолт хийж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.