images

Хамба лам Д.Нацагдорж Софигийн Эм зүйн их сургуульд лекц уншлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-08


     Монгол улсаас Болгар Улсад суугаа Элчин сайд Л.Саянаагийн урилгаар “Манба Дацан” уламжлалт эмнэлэг, сургалтын төвийн захирал, хамба лам Д.Нацагдорж тус улсад айлчилж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Болгарын Софи хотын Эм зүйн их сургуулийн багш, оюутнуудад Монголын уламжлалт анагаах ухааны түүх, Ковид-19 гэсэн сэдвээр лекц уншсан байна. Энэ үеэр оюутнууд зөвхөн уламжлалт анагаах ухаанаар өвчнийг анагаах боломжтой эсэх талаар сонирхон асуужээ. Харин Болгарын Үндэсний телевизийн “Шашин ба нийгэм” нэвтрүүлгийн хөтлөгч Георгий Милков оюун санаа, нийгмийн стресс, үйлийн үрийн тухай асууж ярилцлага хийсэн бол өчигдөр тус телевизийн "Эрүүл ертөнц" нэвтрүүлэгт уригдан сэтгэлээ удирдах, бие сэтгэлийн холбоо хамаарал, үйлийн үрийн тухай ярилцсан байна. Мөн Д.Нацагдоржид Софигийн Эм зүйн их сургуулиас “Хүндэт зочин” медаль гардуулсан бол маргааш Русигийн их сургуулиас хүндэт доктор цол олгох юм. Улмаар тус сургуульд мөн адил уламжлалт анагаах ухааны тухай лекц унших ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.