Монголын аврах багийнхан Турк улсад хүрлээ
Чихэнд чимэгтэй
2023-02-08
Монголын Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, Онцгой байдлын албаны аврагчдын баг Турк улсад очлоо. Тэд үүрийн дөрвөн цагт эх орноосоо мордсон бөгөөд Газиантэп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ. Улмаар аврагчид гамшгийн голомт болох Хасан хот руу автобусаар 200 километр явж хүрэх юм. Харин одоо хүмүүнлэгийн тусламжийг онгоцноос буулган ачаалж байна. Мөн энэ үеэр Франц, Солонгос, Итали Улсаас очсон цэргийн эмнэлгийн багууд тус хотод буугаад байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.