images

Ноолуурын үйлдвэр эрхлэгчдэд 500 хүртэлх тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-09


     Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ оны ноолуур бэлтгэлд зориулан олон улсын байгууллага, арилжааны банкны эх үүсвэрээр 500 хүртэлх тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор шийдвэрлэжээ. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр ийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа аж.  Үүнтэй холбоотой ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэл болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг багасгах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдэх зорилгоор экспортын гэрээ, агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт буюу 13 нэгж хүртэл хувийг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийхийг ХХААХҮ-ийн сайд, Сангийн сайд нар хариуцан ажиллах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.