images

“Google”-ийн боловсролын шинэ платформыг Монголд хэрэгжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-09


     БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр “Google” компанийн дэлхийн үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Вамвакитис болон Ази номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Колин Марсон нартай уулзалт хийжээ. Тэд “Google”-ийн гаргасан шинэ боловсролын платформыг Монголд хэрэгжүүлэх боломж, нөхцлийн талаар ярилцсан байна. Мөн ЕБС-ийн сурагч, техникийн болон мэргэжлийн боловсролын суралцагчдад зориулсан мэдээллийн технологийн хөтөлбөрийг анги бүрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх, багш бүрийг компьютертэй болгоход дэмжлэг үзүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад дижитал тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Уулзалтын дүнд багш нарын олон системд тайлан шивдэг, программ нь ачаалаа дийлдэггүй байдлыг халж, "Google"-ийн орчин үеийн программ хангамж, шинэлэг платформыг нэвтрүүлж ажиллахаар болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.