images

“Өвсний үндэс” тусламжийн хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрэгжинэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-09


     Японы засгийн газар 1990 оноос манай улсад “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хөтөлбөр Өвөрхангай аймагт 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ удаа Нарийнтээл сумын 1988 онд ашиглалтад орсон цэцэрлэгийг засварлахад туслахаар боллоо. Тус цэцэрлэгийн байрны А корпусын дээвэр, гадна фасад, дотор заслыг хийж, дулаан, цахилгааны, цэвэр бохир усны шугамыг засварлаж, агааржуулалтын системтэй болгох ажээ. Энэ засварыг хийхийн тулд төслийн санхүүжилтийн дээд хязгаарыг 239626 доллар буюу 754 сая төгрөгөөр баталсан байна. Төслийг хэрэгжүүлэх гэрээнд Японы Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч И.Кояма, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар гарын үсэг зуржээ. Энэ нь “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн Монголд хэрэгжүүлж буй 589 дэх, Өвөрхангай аймагт хийх гэж буй 19 дэх төсөл болж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.