Канад сангаас сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан хоёр хөтөлбөр хэрэгжүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-02-09
Монгол дахь "Канад сангийн орон нутгийн санаачилга" хөтөлбөрийн санхүүжилтэээр Нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд дохионы англи хэлний болон дохионы хэл дээрх уран зохиолын ном бүтээх хоёр төсөл хэрэгжүүлжээ. “Боловсролын зөвлөгөө мэдээллийн төв”-өөс тус сургуулийн 10 багшийг дохионы англи хэлний хоёр жилийн хөтөлбөрт хамруулж, филлифин багш хичээл заасан байна. Сонсголын бэрхшээлтэй сурагчид дохионы англи хэл сурснаар гадаадын их, дээд сургуульд тэтгэлэг авч суралцах өргөн боломжтой болдог ажээ. Иймд их, дээд сургуульд сурч буй сонсголын бэрхшээлтэй оюутнуудад мөн энэ хичээлийг заах юм. Харин “Эерэг давалгаа” ТББ дохионы хэл дээр 320 уран зохиол, үлгэрийн ном бүтээж цахим орчинд байршуулжээ. Өдгөө 60 жил болж буй 29 дүгээр сургуульд 78 багш 273 хүүхэд сурагчтай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.