“Эрдэнэс тавантолгой” анхны цахим арилжаагаараа 32 мянган тонн нүүрс арилжлаа
Чихэнд чимэгтэй
2023-02-09
“Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдөр Монголын хөрөнгийн биржтэй хамтран экспортод гаргах нүүрсний цахим арилжааг амжилттай зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар экспортод гаргах таван багц буюу 32 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжсан байна. Өмнө нь “Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын талд уурхайн амны үнээр нэг тонн нүүрсийг 109 ам.доллароор борлуулж ирсэн бол өнөөдөр хил нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 179.1 доллароор борлуулжээ. Тус компанийн экспортод гаргах 64 мянган тонн нүүрсний арилжаа маргааш 10 цагт болох аж. “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг Засгийн газрын 2022 оны тогтоолоор баталж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.