images

"Зөвлөлдөж шийдье” санал асуулгын хоёрдугаар шатанд 862 иргэнийг оролцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-09


     "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1570 иргэнийг хамруулж, асуулга судалгаа авсан билээ. Тэгвэл хоёрдугаар шатанд тохиолдлын зарчмаар 862 иргэнийг сонгож, энэ сарын 14-нөөс 15-ны хооронд Төрийн ордонд болох зөвлөлдөх уулзалтад оролцуулах гэнэ. Зөвлөлдөх санал асуулгын асуултууд нь иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах болон нийгмийн тулгамдсан асуудлууд гэсэн багц сэдвийн хүрээнд байгаа аж. Тиймээс хоёрдугаар шатанд эдгээр сэдвийн хүрээнд нийт 22 асуултад тулгамдаж байгаа агуулгыг тусгаж, санал асуулгыг авах, зөвлөлийн гишүүд илтгэл тавьж ерөнхий мэдээллийг өгөх юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.