images

Олон улсын стандартад нийцсэн өрхийн эрүүл мэндийн төвтэй боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-10


     Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу нийслэлийн алслагдсан бүсийн Өлзийт хороолол олон улсын стандартад нийцсэн жишиг өрхийн эрүүл мэндийн төвтэй боллоо. Тус хороо нь 6000 гаруй оршин суугчтай бөгөөд хотын төвөөс гучаад километрийн зайд байдаг. Ингэснээр иргэд “Энх амгалан-Өлзийт” өрхийн эмнэлэгтээ ЭХО, зүрхний цахилгаан бичлэг хийлгэх, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд гэрээр түргэн шуурхай үйлчилгээ авах боломжтой болжээ. Уг хоёр давхар эмнэлэг нь шүдний кабинет, үзлэгийн, дархлаажуулалтын, шинжилгээний, сэргээн засах физик эмчилгээний, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд сувилагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын өрөөг ажлын болон амралтын зориулалтаар тохижуулсан байна. Энэ онд тус дүүрэг найман хороонд өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад оруулахын эхнийх нь энэ болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.