images

Монголын эрдэмтэд Казахстаны Хөдөлмөрийн медалиар шагнууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-10


     Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаач С.Далантай, Г.Батболд, Ц.Буянхишиг нарыг Казахстаны ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын Хөдөлмөрийн медалиар шагналаа. Судлаачид Олон улсын Түрэг академийн хамтарсан шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд багтаж Архангай аймгийн Хашаат суманд орших Номгоны дурсгалт газрын малтлага судалгааг хийсэн тул тэдний хөдөлмөрийг үнэлсэн байна. Энэ судалгааны үр дүнд тэд эртний Түрэгийн үеийн тахилгын цогцолбороос руни, согд бичээстэй гэрэлт хөшөөний оройн хэсгийг илрүүлсэн юм. Улмаар дурсгалын хамаарах он тооллыг НТ 689 он гэж үзэж буй. Учир нь, хөшөөн дээрх 12 мөр бичээс дунд “Хутлуг хаан Түрэг” гэсэн үг бий ажээ. Одоогоор бичээсийг бүрэн тайлж уншаагүй байгаа бөгөөд судалгаа үргэлжилж байна. Энэ судалгааны багийн археологич Г.Батболдын “Мэргэжил бүхэн сайхан” буланд өгсөн ярилцлагыг энд дарж уншина уу.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.