“Болор толь” шинэчлэгдэж, гар утасны аппликэйшнтэй боллоо
Чихэнд чимэгтэй
2023-02-10
Болорсофт компани “Болор толь” шинэ хувилбартаа олон хөгжүүлэлт хийж, гар утасны аппликэйшнтэй болжээ. Тус компани 2008 онд үүсгэн байгуулагдсан жилдээ анхны бүтээл болох англи, монгол хэлний цахим толийг бүтээж байсан билээ. Удаах хөгжүүлэлтийг 2016 онд герман, солонгос, япон хэлний сонголттой болгож, монгол бичгийн санг нэмж хөгжүүлж байсан юм. Харин өдгөө орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн, хэрэглэгчдийн хүсэлтээр гар утасны платформд нэвтрүүлэх ажлыг ийн гүйцэтгэсэн аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.