images

Олон улсын хөгжмийн урлагийн солилцооны хөтөлбөр зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-10


    АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос “OneBeat олон улсын хөгжмийн урлагийн солилцооны хөтөлбөр зарлажээ. Тус хөтөлбөрийг  Нью-Йорк хотод төвтэйBang On a Can ТББ-ын харьяа Found Sound Nation-аас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ оны "OneBeat" цахим хөтөлбөр долоодугаар сарын 10-наас 9 дүгээр сарын 4-ний хооронд найман долоо хоног үргэлжлэх бөгөөд нийт 52 орноос 19-35 насны авьяаслаг 20 уран бүтээлчийг сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан уран бүтээлчид дэлхийн бусад орны уран бүтээлчидтэй холбогдож, хамтран ажиллах боломж бүрдэх юм. Тодруулбал, цахим орчинд уран бүтээлээ туурвиж, өөрсдийн ансамблийг бүрдүүлэн, тоглолт хийж, уран бүтээлийн төрөл жанраа тэлэх талаар цахим мастер класс, мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамрагдах юм. Оролцогчид мөн нийгэм, олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөрт суралцаж, туршлага хуримтлуулна. Хөтөлбөрийн зүгээс дижитал медиа, технологи ашиглан, урлаг соёлын салбарыг дэмжих тал дээр түлхүү анхаарч, сонгогдсон оролцогчдод 1500 долларын урамшуулал олгох ба цахим хөтөлбөрт оролцоход шаардагдах дуу авианы болоод интернэт, харилцаа холбооны хэрэгцээг хангаж өгнө. Хөтөлбөрт  Бразил, Хятад, Египет, Энэтхэг, Орос, АНУ тэргүүтэй улсууд хамрагдана. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.