Узбекистан үйлдвэрийн автобусыг нийслэлд туршилтаар явуулна
Чихэнд чимэгтэй
2023-02-10
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг нийслэлийн нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа. Тус автобусуудыг Узбекистаны “SamAuto” компани үйлдвэрлэсэн бөгөөд нэг жил нийслэлд туршилтаар явуулах юм. Уг автобус нь 56 хүний багтаамжтай, өвөл зунд тохирсон агааржуулалт, халаалт болон камержуулалтын системтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.