images

Катар улсаас Монгол улсад хавсран суух Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-02-10


     Катар улсаас манай улсад хавсран суух элчин сайдаар Мухаммад Аль-Дахайми томилогдон, Монгол улсын ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.  Өнөөдөр түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, үүрэгт ажлаа хүлээж авч байгаад  нь баяр хүргэсэн байна. Мөн уулзалтаар манай улс гадаад бодлогынхоо хүрээнд Катар улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг эрхэмлэж ирсэн бөгөөд өнөөг хүртэл бий болгосон манай хоёр орны сайн харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд элчин сайдын оролцоо нэн чухал байх болно хэмээн тодотгожээ. Элчин сайд М.Аль-Дахайми УИХ-ын даргад Катар улсын Зөвлөлдөх зөвлөлийн дарга Хассан Бин Абдулла Аль-Ганимын мэндчилгээг дамжуулж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, шинэ шатанд гаргахад онцгой анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.  Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.