Монгол улс Тяньжин боомтод 10 га талбай эзэмшиж логистикийн төв байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хятадын Бээжин, Тяньжин, Чунчин хотод албан томилолтоор ажиллалаа. Энэ үеэр дэлхийн 180 гаруй улс, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог, 500 сая чингэлгийг тээвэрлэх хүчин чадалтай, улсдаа гуравдугаарт эрэмбэлэгддэг Тяньжин боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Манай улс энэ боомтоор дамжуулан жилдээ 90 мянган чингэлэг ачаа тээвэрлэдгээс ихэнх нь Улаанбаатарт буудаг байна. Иймд Улаанбаатар руу ирэх ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхээр Тяньжиний боомттой хамтран ажиллах боломжийг ярилцаж, тус боомтод Тээвэр логистикийн төв байгуулах төсөлтэй танилцжээ. Энэ төсөл хэрэгжвэл Монголын тал Тяньжин боомтод 10 га талбай эзэмшиж, Тээвэр логистикийн төв байгуулах юм. Ингэснээр манай улс бусад тивүүдтэй холбогдох тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, бараа эргэлтээ хурдасгах боломжтой ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.