“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд долларт хүрэх дөхөв
Анд нөхдийн мэдээ
2023-06-13
Дэлхийн технологийн аварга “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2.89 их наяд доллар болж гурван их наядад ойртлоо. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тус компанийн хувьцаа өсөж үнэлгээ нь мөн гурван их наяд долларт хүрснээр тийм үнэлгээнд хүрсэн АНУ-ын анхны компани болж байв. Тэгвэл тус компани зургадугаар сарын 7-нд "Vision Pro" headset буюу бодит, зохиомол байдлыг зэрэг харах боломжтой нүдний шилээ танилцуулснаас хойш долоо хоногийн дараа буюу энэ даваа гарагт хувьцааны үнэ нь 1.6 хувиар өсч 183.79 долларт хүрэв. Ингэснээр компанийн үнэлгээ бараг 2.9 их наяд долларт хүрлээ. Тэгэхээр "Vision Pro" бол зүгээр нэг нүдний шил төдийгүй хувьцааны ханш хөдөлгөгч гол хүч болов. Мөн шинжээчид ирэх намар худалдаанд гарах "IPhone 15" гар утасны борлуулалт, бизнес эрхлэгчдэд зориулсан үйлчилгээ зэргээс шалтгаалан тус компанийн хувьцааны үнэ нь цаашид ч өснө хэмээн таамаглаж байна. Он гарснаас хойш "Apple" компанийн хувьцааны ханш 41 хувиар өссөн бөгөөд технологид төвлөрсөн "Nasdaq 100" индекс мөн 35 хувиар өсөв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.